Ар гурван сайхан амралтын газар

Горхи Тэрэлжийн Байгалын Цогцолбор газарт уул ус, ой модныхоо хаяанд байрладаг, цэвэрхэн тохилог манай амралтанд та бүхэн байгууллага, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ ирж үзэсгэлэнт байгалын сайханд, эрүүл цэвэр агаарт тав тухтай амрахыг урьж байна. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон та бүхэнд амт чанар сайтай хоол унд, хорхог боодог болон доорх үйлчилгээнүүдийг үзүүлэх болно.